ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдоржийг прокурорт дууджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-15

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Прокурорын Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээллээр Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дуудсан аж.

Ц.Элбэгдорж нь гэрч, сэжигтэн, яллагдагчийн хувьд холбогдон, дуудагдаж буй талаар эх сурвалж хэлж байгаа юм. Түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 22-нд АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байдаг.

Ц.Элбэгдорж Монголд байхгүй. 14 хоногийн өмнө хил давсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газрынхан Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг ар гэрийнхэнд нь өгсөн байна. Хэрвээ дуудах хуудсанд заасан хугацаанд ирэхгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэдгээ прокурор мэдэгджээ. Прокурорын авах дараагийн арга хэмжээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжилна гэх мэдээлэл байна.