ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бууцагаан суманд Гал түймэр унтраах ангитай боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-15

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах 72  дугаар ангийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлсэн аж. Тус ангийн барилга нь олон жил ашиглагдаагүй, хуучин байгууламж байсан байна.

Орон нутгаас шинэ гал түймэр, аврах анги байгуулахад 70 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, алба хаагчид өөрсдийн нөөц бололцоог ашиглан богино хугацаанд засварлаж, ангийн барилга, 15 айлын орон сууцын хамт ашиглалтад оруулжээ.

Түүнчлэн Бууцагаан сум 4000 өрхтэй. Энэ хугацаанд гал түймрийн бүртгэлтэй зургаан дуудлага, эрэн хайх, аврах ажиллагааны хоёр дуудлагаар ажилласан байна. Шуурганд төөрөх, шавар, голд усанд автомашинтайгаа суух дуудлагууд зохилдог аж.