ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Зоригтбаатар: Ядарсан дүүгийнхээ хоёр хүүхдийг ажилд авсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-01

Засгийн газраас энэ оны долдугаар сард Чингис хааны музейг барихын тулд одоогийн Байгалийн түүхийн музейн акталсан хуучин барилгыг нураах, тавдугаар сард шинэ музейг барихдаа Их тэнгэрийн аманд барина гэсэн тогтоол гаргасан билээ.

-Харин Их тэнгэрт олгосон музей барих газар урт нэг км, өргөн нь 740 метр хэмжээтэй байгаа. Одоогийн Байгалийн түүхийн музейгээс 75 дахин том газар өгсөн ч гэрчилгээ нь хараахан гараагүй байгаа аж.  Тус музейг  барих тендерийг зарлаж “Хатанбаатар” ХХК шалгарчээ. Одоогоор зургаа гаргасан учир барилгын ажлаа түргэвчлэх хэрэгтэй гэдгийг Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар хэлж байлаа.  Шинэ музейн барилга нь Монголын түүхэнд байхгүй томоохон бүтээн байгуулалт болно гэдгийг Н.Зоригтбаатар захирал онцоллоо. Барилга барихад 100 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд  уг мөнгийг Засгийн газар шийджээ.   

Мэдээллийн дараа Н.Зоригтбаатар захирлаас цөөн асуултад хариулт авлаа.

-Байгалийн түүхийн музейд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Манай музей 42 хүний орон тоотой боловч сүүлийн жилүүдэд 21 хүнтэй ажиллаж байна. Музейн барилгад харуул, захирал зэрэг цөөхөн хүн ажилладаг. Харин бусад эрдэм шинжилгээний ажилтнууд хөдөө орон нутагт байгалийн түүхийн олдворыг цуглуулах ажлыг хийж байгаа.

-Та яагаад өөрийнхөө байгууллагад хамаатан садныхаа найман хүнийг ажилд авсан бэ?
-Миний нэг ядарсан дүү байдаг юм. Тэрнийхээ хоёр хүүхдийг музейдээ ажилд авсан. Энэ чинь хуулиар хориотой биш шүү дээ. Тэр хоёр маань ажилчин хийдэг. Нярав, нягтлангаар ажиллуулаагүй.

-БНСУ-д гаргасан үзэсгэлэнгийн үеэр яагаад үзмэрүүдээ алдсан юм бэ?
-Манай музей барилгын ажлын санхүүжилтээ дэмжүүлэхийн тулд 2017 онд БНСУ-д үзэсгэлэн гаргах үед ердийн үзмэрт тооцогдох, нийлбэр дүн нь 170 мянган төгрөгийн үнэ хүрэх гурван чулуу дутсан. Тэрний төлбөрийг төлсөн учраас хэргийг хаасан. БНСУ-ын музейн буруу байсан.