ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц байдлын асуудлыг хэлэлцэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-13

Өнөөдөр Төрийн ордонд хэд хэдэн байнгын хороо болон ажлын хэсгийн хуралдаан товлогджээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган 12.00 цагаас хуралдана хэмээн зар тараасан байна. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж 2019 оны намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг нэгтгэх аж. Мөн Эдийн засгийн байнгын хороо Эрдэнэт” үйлдвэрт өнгөрөгч гуравдугаар сарын 09-ны өдөр тавьсан онц байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Эдгээр хоёр асуудлыг үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх бөгөөд онц байдлыг үргэлжлүүлэх үү, эсвэл цуцлах уу гэдэг шийдвэр гарах юм байна. Харин Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар УИХ-ын даргын 177 дугаар захирамжаар байгуулагдсан  “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг аж.

Түүнчлэн, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас тус тус хуралдана.