ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жүжигчин”

А.ОДСҮРЭН
2019-09-12

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гурав дахь Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гүйцэтгэх засаглалын тэргүүндээ толгойгоо тушаах болчихов уу, яав. Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил оройтож эхэлсэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил нь будлиантай болсон, одоо ажил нь зогсож магадгүй нөхцөл байдал  үүсчихээд байгаа, ирэх жил ашиглалтад оруулж чадах эсэх нь ч эргэлзээтэй болчихлоо. Замыг ингэж  барьдаггүй юм, зам яаж барьдгийг Ардчилсан намынхнаасаа асуу гэж нэгэн хүн нүүр номдоо бичсэн харагдсан.

Үнэндээ тийм. Н.Алтанхуягийн Засгийн газар, тэр дундаа Зам, тээврийн сайдаар тухайн үед ажиллаж байсан А.Гансүх замчидтайгаа нийлж зам хэрхэн барьдгийг харуулчихсан шүү дээ. Хоёрхон жилийн дотор зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбочихсон. 2000 орчим км зам гэсэн үг. Харин Б.Энх-Амгалан сайд 200 гаруйхан км зам бариулах гэж хаваржин, зунжин, намаржин боллоо. Яамных нь замын асуудал хариуцсан газрын дарга цагдаад баривчлагдсан, УБТЗ ХНН-ээс 250 сая төгрөгөөр жийп авахуулж, яамныхаа жолооч нарын цалин, шатахууныг тэндээс гаргуулдаг гэхчлэн хов жив тархлаа. Үнэн худлыг шүүх, хуулийн байгууллага нь тогтоох биз. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн намын даргатайгаа, парламентын нэг гишүүнтэйгээ нийлж өрсөлдөгчөө шоолсон жүжигчин энэ засагт зам тээврийн салбарын сайдаар суухаар ирэхдээ тээврийн тэрэгний кабинд өссөн болохоор салбартаа би шинэ хүн биш ээ гэсээр орж ирсэн. Гэхдээ шоолуулсан, баалуулсан. Тэр ажлаа аваад хамгийн түрүүнд хийх, эхлэх ёстой ажил нь Дархан-Улаанбаатарын замын шинэчлэлтийн ажил байсан ч хугацаа алдсан. Хөрөнгө мөнгө нь хавар эрт шийдэгдчихсэн байсан ажлыг найр наадмын дараа, найман сард эхлэхээр ажил нь урагшгүй байх нь аргагүй. Энэ хариуцлагыг нэхэхэд л эрхэм сайдын толгой бөндгөс гэх учиртай бус уу.