Бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-18

Үндэсний их баяр наадмын дараа улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооноос шинэчлэн гаргадаг. Тэгвэл энэ жилийн 50-иас доош насны улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг энэ сарын 16-ны өдөр шинэчлэн гаргажээ. Тухайлбал, Улсын аварга цолтой бөхчүүдийг дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүлж, А.Сүхбат аварга удаалсан бол Д.Сумъяабазар аварга гуравт орж, харин өнөө жилийн наадамд үзүүр түрүүнд үлдсэн Н.Батсуурь аварга дөрөвт эрэмбэлэгдэх болсон аж.