ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн нэр барьж, мөнгө дээрэмджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-17

Энэ сарын 16-ны өдөр буюу өчигдөр “Урлан бүтээх төв”-ийн орчимд ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж ирээд торгоно гэж айлгаад 40000 төгрөг, хоёр хайрцаг тамхийг авсан хэрэг гарчээ.

Улмаар иргэний өгсөн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У нь цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон аж.

Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа. Хэрвээ цагдаагийн албан хаагч гэсэн иргэн орж ирвэл үнэмлэхийг нь шалгах, цагдаагийн байгууллагаас тодруулах ёстой юм.

Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын байцаагчийн нэр барьж луйвар хийх асуудал ч их байгаа учраас энэ мэт гэмт хэргээс иргэн та бүхнийг сэрэмжлэхийг харьяа байгууллагууд сануулж байна.