Михаэль Шумахер аппаратны тусламжгүйгээр амьсгалдаг болжээ

Б.ГАНЗОРИГ
2018-12-20

“Формула-1” уралдааны түүхэн дэх алдарч нисгэгч, дэлхийн таван удаагийн аварга Михаэль Шумахер бараг таван жил хэвтэрт байсны эцэст хөл дээрээ босож, аппаратны тусламжгүйгээр анх удаа өөрөө амьсгалдаг болжээ. Гэхдээ Английн “The Daily Mail” сонинд бичсэнээр өдгөө 49 настай авто спортын од хэдийгээр дахин алхдаг болсон ч хэл яриа нь сэргээгүй хэвээр байгаа гэнэ. 
Шумахер 2013 оны 12-р сард Альпийн нурууны Францын нутаг дахь талд гэр бүлийнхэнтэйгээ амран, цанаар гулгаж байхдаа осолдож, толгойгоороо хад чулуу мөргөн хүнд гэмтсэнээс болж олон сар ухаангүй хэвтсэн юм. Гэр бүлийнхэн болон эмч нар нь түүний биеийн байдлыг сайтар нууцалдаг бөгөөд 2016 онд түүнийг тэргэнцэр дээр суудаг болсон гэх мэдээ цацагдсан билээ.