Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд халдвараар 31 хүн нас барлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-15

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 тохиолдол илэрч, хоёр хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 18565, нас барсан хүний тоо 31 боллоо. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдвар Улаанбаатарт 654, орон нутагт 88 нь байна.  Мөн сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 10638 боллоо. Гадаадаас ирсэн 69 настай эмэгтэйн онош мөн сарын 28-нд батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын хүнд хэлбэрээр нас баржээ.