Какүрюү М.Ананд зодог  тайллаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-24

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зодог  тайллаа. Японы сүмогийн холбооны удирдлагууд түүний зодог тайлах хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн аж. Тэрбээр 35 настай бөгөөд сүүлийн таван башё дараалан бэртлийн улмаас барилдаж чадахгүй байсан бөгөөд зүүн өвдөгний бэртэлтэйгээ сүүлийн хэдэн сарын турш тэмцэж, эцэстээ ийм шийдвэр гаргасан байна.  Мангалжалавын Ананд нь анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд тэр цаг үеэс хойш Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж, 20 жил дээд макүүчи зиндаанд өөрийгөө батлан харуулсан билээ.