Хакухо М.Даваажаргал халдвар авчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-05

Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргал коронавируст халдвараар өвчилсөн талаар дөнгөж сая Майничи хэвлэл мэдээллээ. Улмаар энэ талаа Японы Сумо бөхийн холбооноос албан ёсоор зарлалаа. Хакухо анхны шинж тэмдэг болох амтлах чадвар муудсан учраас шинжилгээ өгч эхэлмэгц ПСР шинжилгээнд хамруулсан байна. Хариу нь эерэг гарч халдвартай болох нь батлагдсан талаар дурджээ.