Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-17

Улсын аварга Э.Оюунболдод холбогдох допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд боллоо.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Оюунболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон аж. Энэ талаар шүүх байгууллагаас өнөөдөр 15:00 цагт хэвлэлийн бага хурал  хийж олон нийтэд мэдээлэхээр болжээ.