Улс, аймаг, сумдын наадам ирэх сарын 11, 12-нд болно

Т.БАТСУУРЬ
2020-06-10

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж хүргүүлсэн байна. Уг зөвлөмжинд  улс, 21 аймаг, бүх сумдын наадам долоодугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болох ба улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо