ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын 51 гишүүн гадаадад өндөр боловсрол эзэмшжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-03

-ЗХУ болон ОХУ-д нийт 30 гишүүн боловсрол эзэмшсэн бол АНУ-д 10 улстөрч суралцсан байна-

 

Намрын чуулган нээлтээ хийж УИх-ын гишүүд хууль батлах ажилдаа орж байна. Бүтэн зуны турш аялж, амарсан улстөрчид чуулган эхлэхтэй зэрэгцэн 2019 оны нэгдсэн төсөв болон бусад чухал хуулийн төслийг хэлэлцэх учиртай. Бүрэн эрхийн хугацааныхаа талыг өнгөрүүлж, гурав дахь намрын чуулгандаа орж буй 75 улстөрчийн талаар энэ удаа тун сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ. “Монголын мэдээ” сонины “Баримт & тайлбар” булан уншигчдынхаа мэдлэгийг нэмэх үүднээс олон сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байсан. Тэгвэл энэ удаа УИХ-ын 75 гишүүний боловсролын талаарх мэдээллийг уншигч танд хүргэж байна. Албан тушаал очих үед нь сануулах төдий өнгөрдөг учраас, тэдний боловсролтой нэг бүрчлэн танилцаж байсан үе цөөхөн. Дэлхий дахинд боловсрол юу юунаас чухал энэ үед бид хаана явна вэ. Бусад улс орнууд шиг эзэмшсэн боловсрол эрхэлсэн албан тушаалыг нь харж сонголтоо хийж үү, эсвэл бэлэн мөнгө амлалтад хууртаж сонголтоо хийж үү гэдгийг эндээс та харах биз.

Улстөрчдийн дийлэнх олонх нь Монгол Улсын урдаа барьдаг МУИС-д мэргэжил эзэмшсэн байдаг аж. Мөн хуучны ЗХУ-д мэргэжил дээшлүүлж байсан бол ОХУ, АНУ-д ч цөөнгүй улстөрч боловсрол эзэмшсэн байна. Тухайлбал,  МУИС-ийг нийт 28 улстөрч төгсжээ. ЗХУ-д мэргэжил эзэмшсэн 14 улстөрч байгаа бол ЗХУ задарсны дараа ОХУ-д нийт 16 хүн мэргэжил эзэмшсэн байх юм. Харин АНУ-д нийтдээ 10 улстөрч боловсрол эзэмшсэн. “Дэлхийн топ-100” сургуулийн эгнээнд багтдаг Харвардад Ц.Мөнх-Оргил, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд суралцсан бол Б.Саранчимэг гишүүн Удирдлагын хөтөлбөрт хамрагдсан байх юм. Жоржтауны Их сургуулийг О.Содбилэг гишүүн төгсч байсан бол Колумбын их сургуульд З.Нарантуяа гишүүн суралцаж байв.

Турк улсад Т.Аюурсайхан, Унгарт Ж.Батзандан, Японд Ц.Даваасүрэн, Сөүлд Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Чехословак улсад Б.Батзориг, Англи улсад Сү.Батболд, О.Содбилэг, Германд Л.Болд, Д.Тэрбишдагва, Недарландын Маастрихын Их сургуулийг С.Бямбацогт, Н.Оюундарь нар тус тус төгссөн. Харин Австралийн Сиднейн их сургуулийг Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар суралцаж төгсжээ. Эндээс харвал УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гадаадад өндөр боловсрол эзэмшсэн гэсэн үг. УИХ-д “шинэков” хэмээн хэлэгдэж буй улстөрчдийн тухайд хамгийн олон сургууль төгсөж, гадны улс орнуудад өндөр боловсрол эзэмшсэн байхад эсрэгээрээ энэ төрд хамгийн олон жил болж буй гишүүд эх орондоо эсвэл гадагшаа ганцхан сургууль төгсөөд л ирсэн байгааг бас харж болно. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөнөөс өөрөөр бусад нь дандаа мэргэжил дээшлүүлж, хүндэт доктор болж байжээ. Төрд өөрсдийн төлөөлөл болгож илгээсэн улстөрчдийнхөө боловсролтой танилц. 

Н.Амарзаяа 

1998 МУИС-ийн физикч, физикийн багш
2004 Засагт хан дээд сургууль нягтлан бодогч
2006 Удирдлагын академи тө­рийн удирдлагын менежер

Т.Аюурсайхан 

1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
2006 онд Сөүлийн Үндэс­ний их сургууль, Японы олон улсын их сур­гуу­лийг олон улсын хөгж­лийн эдийн засгийн магистр
2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
2014 онд Эдийн засаг, менеж­ментийн чиг­лэ­лээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

О.Баасанхүү

1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн.

Ё.Баатарбилэг 

2002 онд МУИС-ийн нийг­мийн факультетыг түүхч археологич-антро­по­ло­гич мэргэж­лээр бакалавр зэрэгтэй
2004 онд МУИС-ийн Нийг­мийн шинжлэх ухаа­ны сургуулийг магистр

Х.Баделхан 

1976 онд Поли­тех­ни­кийн дээд сургууль
1990 онд Москва хо­­тын удирдлагын ака­деми

Сү.Батболд 

1986 онд ЗХУ-ын Москва хотын Олон ул­сын харил­цааны дээд сур­гууль Олон улсын эдийн засагч мэргэж­лээр
1990 онд Лондон хо­тын Бизнесийн удирдлагын их сургууль
2002 онд ОХУ-ын Москва хо­тын Дипломатын ака­­­деми Дипломатч мэр­гэжлээр тус тус төгссөн

Ж.Батзандан 

1993 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
1994 онд БНУУ-ын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль
1999 онд БНУУ-ын Мищкольцийн их сургууль Улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Б.Батзориг 

1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн сур­гууль, эсгүүрчин, зохион бүтээгч
1997 онд Удирдлагын ака­­де­ми, бизнесийн удирдлага
2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч
2003 онд АНУ, Вашингтон хот, Дэлхийн банк Хөг­жиж буй зах зээл дэх орон сууцны санхүүжилт бод­лого зохицуулалтын асуудал
2005 онд Монгол Улсын Боловс­ролын их сургууль, докторант

О.Батнасан 

Архангай аймаг дахь Багшийн коллеж
Монгол Улсын Боловс­ро­лын их сургууль
МУИС-ийн Чингис хаан дээд сургууль багш, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Б.Баттөмөр 

1979 онд Хөдөө аж ахуйн их сургууль, инженер механик
1991 онд ОХУ Москва хот нийгэм-улс төрийн дээд сургууль, эдийн засагч улс төр судлаач
2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль. Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Б.Бат-Эрдэнэ 

1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
Ж.Бат-Эрдэнэ 
1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

М.Билэгт 

1981 онд Барилгын техни­кум, Геодезийн техникч
1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач
1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежер

Л.Болд 

1983 онд ХБНГУ-ын Бернау­гийн Yйлдвэрчний Эвлэ­лийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн.

Х.Болорчулуун 

1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Агрономич мэргэжлээр тус тус төгссөн.

С.Бямбацогт

1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч
2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч
2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ж.Ганбаатар 

1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч
2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, хуульч

Д.Ганболд 

1987 онд ОХУ-ын Тюмень хотын Улсын Их Сур­гуу­лийг аж үйлд­вэрийн нягт­лан бодогч, эдийн засагч
1997 онд Төрийн захиргаа, удирдлагын институтийг төрийн удирдлагын менежер
1998 онд МУИС-ийг эрх зүйч

Ц.Гарамжав 

1981 онд МУИС-ийн Геологи уул уурхайн сур­гууль, инженер, геологич
1984 онд ЗХУ, Ломоносовын нэрэмжит Москва хотын их сургуулийн уул уурхайн факультет, хөрс судлаач мэргэжлээр
1994 онд Итали улсын Ром хотноо олон улсын ашигт малтмалын гэрээ, эрх зүйн мэргэжилтний сургалт

Ц.Даваасүрэн 

1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирд­лагийн менежер мэргэжлээр
1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Д.Дамба-Очир 

1986 онд ОХУ, Одесс хотын Политехникийн дээд сургууль, авто­мат­жуулалтын инженер
2002 онд ОХУ, Москва хотын Сталь Сплав дээд сургууль докторант

Б.Дэлгэрсайхан 

1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч

Б.Жавхлан 

1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
2009 онд АНУ, Индианагийн их сургууль

С.Жавхлан

2005 онд Хүмүүнлэгийн ухааны их сургууль /гоц­лол дуулаач, тайзны урлаг, дуурийн урлаг/

Г.Занданшатар 

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Д.Лүндээжанцан 

1980 онд МУИС-ийн Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Л.Мөнхбаатар 

1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр
2012 оноос МУИС-ийн Төгсөлтийн дараахь сургууль, Хууль зүйн ухааны докторант

Ж.Мөнхбат 

2002 онд МУИС-ийг Улс төр, судлаач мэргэжлээр

Ц.Мөнх-Оргил 

1988 онд ЗХУ, Москва хот Олон улсын харлицааны дээд сургууль, олон улсын хуульч
АНУ, Харвардын их сургууль, хуулийн магистр

Г.Мөнхцэцэг 

1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр
2013 онд МУИС-ийн Улаанбаатар сургуулийг Хэл шинжлэлийн магистр

Д.Мурат 

2007 онд Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургууль, үйлдвэрийн дулааны инженер
2013 онд Улс төр менежментийн академид Төрийн удирдлага

З.Нарантуяа 

1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч
1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч
2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирд­лагын магистр

Б.Наранхүү

1986-1989 онд МУИС-ийн дэргэдэх Математик, физикийн гүнз­гий­рүүл­сэн сургалттай сур­гуу­лийг төгссөн.

Н.Номтойбаяр 

2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр тус тус төгссөн.

Х.Нямбаатар 

2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

Ц.Нямдорж 

1981 онд ЗХУ-ын Ленинград хотын МУИС-ийг Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Н.Оюундарь 

1998 онд Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр

Д.Оюунхорол 

1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
2003 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

М.Оюунчимэг 

1995 онд ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер
2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер

Л.Оюун-Эрдэнэ 

2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

Б.Пүрэвдорж 

1994 онд МУИС-ийг Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч

Ш.Раднаасэд     

1998 МУИС-ийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн 
Төрийн захиргааны чиглэлээр Япон, Тайванд мэргэжил дээшлүүлсэн

Я.Санжмятав 

1981 онд Дархан хотын политехникум
1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Мал зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Д.Сарангэрэл 

1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

Б.Саранчимэг 

1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын авто­­матжуулалтын сис­темийн инженер
2012-2013 онд ШУТИС-ийн магистр
2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр
2014-2017 онд МУИС, Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Я.Содбаатар 

1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.

О.Содбилэг

1998 онд Айглон коллеж
2002 онд Жоржтауны их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Г. Солтан 

1985 онд Москва хотын Хими технологийн дээд сургуулийг Шаазангийн инженер, технологич мэргэжлээр төгсөв 

Д.Сумъяабазар 

2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

А.Сүхбат 

1987 онд Барилгын техникум
1994 онд Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургууль
2015 онд Удирдлагын академийн төрийн захиргааны удирдлага

Д.Тогтохсүрэн

1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирд­лагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
2002 онд Удирдлагын ака­деми Төрийн удирдлагын магистр

Г.Тэмүүлэн 

2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

Д.Тэрбишдагва 

1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр
1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтыг Менежментийн удирд­лага мэргэжлээр тус тус төгссөн.

Ч.Улаан 

1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академи тус тус төгссөн.

Б.Ундармаа 

1988 онд ОХУ-ын Москва хотод Удирдлагын дээд сургууль Инженер-эдийн засагч
2000 онд МУИС-ийг Эдийн засгийн ухааны магистр

А.Ундраа 

1994 онд МУИС-ийг физикч мэргэжлээр, бакалавр
1995 онд МУИС-ийг Физикийн ухааны магистр
1997 онд Италийн Триест хотын Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом хамгаалсан
2002 онд АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан

Н.Учрал 

2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр
2012 онд МУБИС-ийг түүхийн ухааны магистр
2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор

Д.Хаянхярваа 

1986 онд ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ч.Хүрэлбаатар 

1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ц.Цогзолмаа 

1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч
2004 онд Удирдлагын ака­деми, төрийн удирд­лага
2009 онд Тагнуулын академи, эрх зүйч

Д.Цогтбаатар 

1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр

Н.Цэрэнбат 

2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр

С.Чинзориг 

1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр

Б.Чойжилсүрэн 

1993 онд ОХУ-ын Ека­терин­бург хотын Уралын поли­техникийн дээд сур­гууль Автоматикч теле­механикч мэргэжлээр тус тус төгссөн.

Л.Элдэв-Очир 

1986 онд Политехникийн дээд сургууль, цахилгааны инженер

Б.Энх-Амгалан 

1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
1995 онд МУИС-ийг Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.

Л.Энх-Амгалан 

1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Ж.Энхбаяр 

1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
1999 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Н.Энхболд 

1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

Л.Энхболд 

1993 онд ЗХУ, Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер
1999 онд МУИС-ийн.Эдийн засгийн сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч
2007 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

М.Энхболд 

1987 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ө.Энхтүвшин 

1980 онд МУИС-ийг Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

С.Эрдэнэ 

1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр
1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр
2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

Д.Эрдэнэбат 

1983 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Авто-инженер, механик мэргэжлээр тус тус төгссөн.

Ж.Эрдэнэбат 

1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
2004 онд Удирдлагын академи
2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.