ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-11

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд долоо хоногийн дараа өлсгөлөнгөө зогсоолоо. Тэд  нэг нам, нэг хүний дарангуйлалыг эсэргүүцэж, тэмцсэн бөгөөд зөвшилцөлд хүрч, ийнхүү зогсоож байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Биднийг дэмжиж, ирсэн ард түмэндээ баярлалаа. Эх орон шудрага ёсны төлөө бид зүтгэнэ” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан "Бид тэмцлээ зогсоохгүй. Төлөвлөсөн ажлаа хийж дуустал тэмцэнэ. Нэг намын дарангуйлал сөнөх болтугай. Монголд ардчилал мандан бадрах болтугай" гэлээ.