ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тэтгэврийн зээлгүй ахмадын мөнгийг данс руу нь шилжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-11

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194.1 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг саяас бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан 43 мянган ахмадад зөрүүгээр нь тооцож, нийт 216 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үүнд 2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан иргэд хамрагдах юм. Тэтгэвэр гэдэгт тахир дутуу болон тэжээгчээ алдсаны, өндөр настны тэтгэвэр хамаарна.

Түүнчлэн үнэт цаас буюу ваучер авсан эсэхээс үл хамааран тэтгэврийн дансаар нь энэ сарын 21-ний дотор дээрх мөнгө олгогдох юм байна. Хэрвээ Үнэт цаас буюу ваучераа авахыг хүсвэл харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсээс авч болно.