ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.ОЮУН-ЭРДЭНЭ:Тээвэр логистик, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг хөгжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-11

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Энэ үеэр тэрбээр Засгийн газар бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нэмэртэй байх үүднээс вакцинжуулалтыг идэвхжүүлсэн. Вакцинжуулалтаар Азид тэргүүлж, дэлхийд аравдугаар байрт  жагсаж байна. Төр, хувийн хэвшлийн бичих шинэ хуудасны талаар та бүхэнтэй ярилцмаар байна.

Бид нэг завинд сууж буй учир хамтарч ажиллах хэрэгтэй. Бидний хувьд яарах ёстой хугацаанууд үүсэж байна. Хүнсээ дотооддоо хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх боломжтой. Өндгөө хүртэл дотооддоо хангаж чаддаггүйг хөл хорионы үеэр анзаарлаа. Мөн БНХАУ, АНУ, Франц гэх мэт олон улс нүүрний хэрэглээгээ багасгах чиглэл барьж байгаа. Бидэнд 10-15 жилийн цонх үе байна. Энэ хугацаанд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Бид тээвэр логистик, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг тэргүүлэх чиглэлд хөгжүүлэх шаардлага бий. 

Засгийн газраас 100 гаруй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллана. Төрөөс бүх зүйлд Засгийн газрын баталгаа өгөх боломжгүй ч хэрхэн оновчтойгоор ажиллах вэ гэдгийг нарийн төлөвлөх хэрэгтэй байна" гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан "Цар тахлын дараах эдийн засгаа сэргээе, нээлттэй болгоё гэсэн санаа агуулсан 100 төсөл арга хэмжээг та бүхэнтэй ярилцаж байна. Хүнд үеийг давах гэж төсөвт маш их ачаалал авч байгаа. Уг нь бид өнгөрсөн онд 3.6 хувийн эдийн засгийн алдагдал хүлээх байсан.Өнгөрсөн онд төсвийн алдагдлыг 12 хувьтай батлуулсан. Үүнтэй зэрэгцээд ДНБ 5 хувиар доошоо цөмөрсөн.

Нийт банкуудын актив 33 их наяд. Үүний 4/1 нь Төв банк дээр очоод гацсан байдалтай байлаа. Вакцинтай залгатал хөл хорио зэрэг арга хэмжээ аваагүй бол хүнд хохирол амсах байсан. Эдийн засгаа сэргээхийн тулд зөвхөн мөнгөний бодлого биш бүх зүйлийг тэнцүүлж ажиллах нь зөв гэж бодож байна” гэсэн юм.