ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.НЯМДОРЖ: Э.Бат-Үүлийг С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-10

 ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж  С.Зориг агсны амиа алдсан хэргийн  талаар өнөөдөр мэдээллийг өглөө. Тэрбээр "2016 оны гуравдугаар сараас хойш хэлмэгдсэн иргэдийн асуудлаар хөөцөлдөж байгаа. Монгол Улсад шударга ёс байдаг үгүйг үзэх гэж хөөцөлдөөд зургаан жил болж байна. Миний хэлсэн үгийг мушгиад байна. Захилагч гэх хүмүүсээ зарлахыг хууль хяналтын байгууллага, цагдаагаас шаардаж байна.

Тухайн хэргийн захиалагчийн  хэргийг хянаж, шүүсэн хүмүүс олоогүй байж, захиалгаар хүн алсан гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрт ял халдаасан. Энэ хэрэгт Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Харин хамжигчаар Д.Булганыг татсан. 10 сар хорьсон ч тогтоож чадаагүй. Хамтрагчаар А.Ганхуяг гэдэг хүнийг мөн л хорьж, тогтоож чадаагүй юм.

Энэ хүнийг найман сар хорьсон. 2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан шүү дээ. Түүнийг  20 хоногийн дараа нотлогдоогүй тул гэдэг шалтгаанаар яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон. Энд ямар ч эргэлзээ байхгүй. Шүүх хурал удахгүй болно. Түүний шийдвэрийг хүлээнэ" гэв.