ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Халдвар буурахгүй бол төрөөс олгож байгаа хөнгөлөлтийг цаашид үргэлжлүүлнэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-10

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ Засгийн газрын 100 хоног тохиож байна. Тэрбээр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байгаа билээ. Энэ үеэр цар тахалтай холбоотой хөнгөлөлтүүдэд “Ирэх долдугаар сарын 1-н гэхэд төрөөс үзүүлж буй бүх хөнгөлөлт дуусна.

Тухайлбал, тог цахилгаан, дулаан, ус, татварын хөнгөлөлт, хүүхдийн мөнгөний нэмэгдлийн хугацаа дуусна. Хэрвээ долугаар сарын 1-гэхэд цар тахлын нөлөө бүрэн арилахгүй бол он дуустал эдгээр хөнгөлөлтийн арга хэмжээг үрэлжлүүлнэ гэж тооцож байна. Вакцинжуулалт үр дүнгээ өгч, эдийн засаг хэвийн горимдоо орж байгаа нь тооцоо судалгаа, статистикийн тоо баримтаар нотлогдвол үе шаттай хөнгөлөлтүүдийг багасгаж, хэвийн горимд шилжинэ.

Хамгийн гол нь халдварын тоо, макро эдийн засгийн үзүүлэлтээс ихээхэн хамаарна”  гэж тайлбарлаж байлаа.