ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН бүлэг: С.ЭРДЭНЭ УБЕГ-т тамгагүй албан бичиг хийж өгсөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-10

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: Манай нам бүлгийн ээлжит хурлаа Чингис хааныхаа талбайд хийлээ. Манай нам нэг хүний дарангуйлал, намын дарангуйлалын эсрэг өлсгөлөн зургаан өдөр болж байна. Хурлаар цаг үеийн  НӨХЦӨЛ байдал болон хууль дээдлэх ёсын  талаар ярилцлаа. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Халдвараар далимдуулж, эдийн засагч үгүй, эрүүл мэнд ч үгүй болжээ. Одоогоор 171 хүн нас барж, 40 гаруй мянган хүн халдвар авсан байна. Бид нийгмийн эмх замбараагүй байдалд уриалсангүй. Харин бид энэ зургаан өдөр дэвсэж, суух эсгий ч үгүй байлаа. Тиймээс цаашид ийм нөхцөл байдалтай хэрхэн ч эвлэрэхгүй.

УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА: Засгийн газрын 100 хоног болж байна. Халдварын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Харин халдвараар нас барсан 171 хүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Манайх шиг хүн ам багатай улсад нөхцөл байдал хүнд байгаа юм. Тухайлбал, Засгийн газар, УОК-ын буруу шийдвэрийн нөлөө шүү дээ. Халдвараар далимдуулж, айдас төрүүлж, олон аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хаалгыг барьсан. Түүнчлэн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимд ганц ч удаа мэдээлэл хийгээгүй. Мөн гадны байгууллагаас маш их тусламж, зээлийг авсан. Үүнийгээ үр ашиггүй зарцуулсан. Халдвар манайд эрчээ авахад ямар ч бэлтгэлгүй байлаа. Ирэх долдугаар сараас нөхцөл байдал хүндрэнэ. Татвар  нэмэгдэнэ. Тиймээс аудитын шалгалт оруулна.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: Бид нэг намын дарангуйлалын эсрэг тэмцэж байна. Гэхдээ аль хэдийнэ  тогтсон байжээ. Тиймээс бид Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө бус хуулийг дээдлээчээ гэж хэлэх байна. Монголд хууль биелдэг байгаасай гэдэг үүднээс улс төрийн тэмцэл хийж байгаа. Өнгөрөгч онд УБЕГ-т өмнөх дарга С.Эрдэнэ тамгагүй бичиг хийж өгсөн. Тамгагүй албан бичгийг анх удаа харлаа. Хэдхэн өдрийн дараа  20 гаруй жил хэрэглэсэн тамгыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байсан. Үүнийг бид шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. Бид дарангуйлалыг тэвчихгүй, ухрахгүй.