ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар: Хөл хориог сулруулах эсэх шийдвэр өнөөдөр гарна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-05

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай, Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод энэ сарын 8-ны 06:00 цаг хүртэл тогтоосон хөл хориог сулруулах эсэх шийдвэр өнөөдөр гарна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улбар шар түвшинд шилжүүлэх мэдээлэл байна. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагаа шат дараатай нээгдэх юм байна.