ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТОСК-ийнхан "Нэг хүч, нэгдмэл зорилго" уриа дэвшүүлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-22

УОК, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 11-ний 06:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БХБЯ, салбар газар, нэгжүүдийн албан хаагчид дүүргүүдэд хуваарилагдан, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Уг ажлын хүрээнд “ТОСК” ТӨХХК-ийн эрэгтэй 14 албан хаагч 08:00-22:00 цагийн хооронд хоёр ээлжээр нийслэлийн зургаан дүүргийн холбогдох байршлуудад эргүүл, хамгаалалтын ажиллагаанд дайчлагдан ажиллаж байгаа аж. Харин эмэгтэй албан хаагчид эргүүлд гарч буй албан хаагчиддаа халуун хоол, цай хүргэж өгч үйлчилж байгаа юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Барилга, хот байгуулалтын яам болон салбар байгууллагууд “Нэг хүч, нэгдмэл зорилго” уриан дор нэгдэж, нэг хүчээр ажиллаж байна. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, барилга болон газрын салбарын нийт 147 албан хаагч үүрэг гүйцэтгэж, салбар нэг хүчээр ажилласаар байна. Иргэд та бүхнийг хөл хорионы дэглэмээ сахиж, гэртээ байхыг уриалж байна.