ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг эхлэх бэлтгэл ажлыг хангажээ

O.Admin
2021-02-19

“Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон билээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс эхлүүлж байна. Иймд иргэд та бүхэн дараах зааварчилгааны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлнэ үү.