ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажлыг хангаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-26

Манай улсад коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Хэдийгээр хөл хорио тогтоож, халдварын голомтыг хумих арга хэмжээг холбогдох байгууллагууд авч байгаа ч өвчлөл буурахгүй байна. Олон нийтийн зүгээс коронавирусийн вакцин хэзээ Монголд орж ирэх, хэчнээн хүнийг хамруулах зэрэг асуултад хариулт хайж байгаа билээ. Тэгвэл энэ талаар Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар "Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн. Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна" хэмээн бичжээ. Мөн  Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр. Бид газар зүйн хувьд хол оршдог ч түүх, соёлын хувьд  ойр явж ирсэн "оюуны" хөрш орнууд юм. Энэ харилцаагаа ч өнөөдөр хадгалж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Хамтран Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Уг төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр  хэрэгжиж байгаа" гэжээ.