ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ. Учир нь өнгөрөгч баасан гарагт МАН-аас Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлж байгаа юм. Төрийн тэргүүн Ерөнхий сайдын нэрийг тав хоногт багтаан УИХ-д оруулах хуулийн заалттай. Тиймээс хуулийн дагуу өнөөдөр УИХ-д оруулснаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилох юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14:00 цагт товлогдсон бөгөөд түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.