ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрх чөлөө гэдэг амьд явахаас илүү үнэ цэнтэй”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-24

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг огцруулах жагсаал улс орон даяар өрнөлөө. Цар тахлын үеэр жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон ч энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд хэдэн мянган хүн оролцож байгаа учир  жагсагчид цагдаа, хууль хүчнийхэнтэй мөргөлдсөн юм. Нийт 2600 орчим хүн баривчлагдсан байна.  Харин эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар хүч хэрэглэсний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо маш их байгаа юм. Оросын эрх баригчид жагсагчдыг хүчээр тараасанд АНУ-ын зүгээс буруутгаж илэрхийлжээ. Тус улсын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс  жагсагчдад харгис хандсанд УИргэний нийгэм, хүний үндсэн эрх чөлөөг цаашид хязгаарлах,  түгшүүрийг төрүүлж байна. Үндсэн эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлсэн олон зуун хүнийг нэн даруй суллахыг Оросын эрх баригчдад уриалж байгаа” юм.