ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Батханд: Ерөнхийлөгч болон ЕТГ жагсаал зохион байгуулсан асуудалд хамаарал байхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-22

Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд "Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга намайг өрөөндөө дуудаж уулзлаа. Энэ  сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд  тайван жагсаал болсон. Энэ жагсаалыг зохион байгуулсан хүний тоонд О.Батханд миний нэр орсон байна. Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг аливаа хэрэгт холбоотой болохыг тогтоодог вэ. Би ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Ардчилсан Монгол Улсын иргэн ямар учраас ямар асуудалд холбогдсон гэдгээ асуух эрхтэй гэж бодож байна. Миний хувьд 2012 оноос хойш АН-ын гишүүний үзэл баримтлалдаа хэвээр байгаа. Ялсан болон ялагдсан талд очиж үзээгүй. Энэ үеэс хойш би АН-ын олон лидерүүдийн уналт босолтыг нүдээрээ харж явна.Жагсаал цуглаан зохион байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл маш ихээр гарч байна. АН-ын даргын үүрэг гүйцэтгэж байгаа УИХ-ын гишүүн Ц.Туваан, ЕТГ-ын дарга  Ө.Шижир, О.Батханд гээд олон хүний нэр явж байна. Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хүний нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах нь өөрөө гэмт хэрэг. Тухайн өдөр “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг Сүхбаатарын талбайд ирэхэд,  шударга  хүн байна гэж харснаас биш би түүнтэй холбогдоогүй.Мөн “ХҮН” намын дарга Ц.Доржханд, Л.Гүндалай, Э.Одбаяр нарыг лайв хийж байхыг харсан. Энэ бол бүх намын төлөөллүүд тухайн өдөр лайв хийж байжээ. Тэр ч бүү хэл, Ч.Ганжавхланг би эх оронч Монгол залуу гэж боддог. Мөн жагсаалыг Ерөнхийлөгч зохион байгуулсан мэтээр хэлсэн. Мөн түүний мэдээлэлд ултөрчдөд хэвлэлийн алба нь худал мэдээлэл өгдөг гэсэн байсан. Ерөнхийлөгч болон ЕТГ жагсаал зохион байгуулсан асуудалд хамаарал байхгүй. Иргэн хүний хувьд би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна" гэв.