ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ:Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-21

УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монголд анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ гаргаж байна. Төрийн албан хаагчийн буруугаас болж хоёр сайд, цаашлаад Засгийн газар огцорч байгаа нь цаашдаа муу жишиг тогтоох вий дээ. Анх удаа ийм саналыг хэлэлцэж байгаа учир хэлэлцэх дэг, зохицуулалт алга. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуулийн 5.1-д зааснаар уг асуудлыг хэлэлцэх горимын санал гаргаж байна. Ийнхүү С.Бямбацогт гишүүний гаргасан горимын санал дэмжсэн тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулсан юм.