ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-21

Нийгэмд үүссэн нөхцөл байдал, иргэдийн бухимдал туйлдаа хүрч тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд  хийсэн билээ. Энэхүү жагсаалын гол агуулга нь улс төрийн шийдвэр, төрийн байгууллагын үйлдэл ард иргэдийг коронавирусээс илүү айдаст автуулж байна. Мөн дөнгөж төрсөн нярай эхийг гэрийн халааттай нь эмнэлэгт зөөвөрлөсөн зэрэг эрүүл мэндийн салбарт гарсан алдаа дутагдлыг шүүмжилж, салбарын хүмүүсийг ажлаа өгөхийг шаардсан юм. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл  өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан аж. Харин  Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр товложээ. Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах юм байна.