ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Бичил" хорооллын 19 дүгээр байрнаас 13 тохиолдол илэрлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-19

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж дотоодын болон тусгаарлалтад байгаа халдварын талаар мэдээлэл хийсний дараа ЭХЭМҮТ болон зургадугаар “Бичил” хороололд иргэдийн дундаас коронавирус илэрчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн зургадугаар “Бичил” хорооллын 19 дүгээр байрнаас 13 хүнээс коронавирусийн тохиолдол илэрчээ. Тус байрыг тусгаарлалтад авах, мөн тандалтын шинжилгээ явуулах, ойрын хавьтлыг тусгаарлах ажил яг одоо явагдаж байна.

Мөн ЭХЭМҮТ-өөр өнөөдөр үйлчлүүлсэн нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан учраас эмнэлэгт хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг тусгаарлаад байгаа гэдгийг тус эмнэлгийн дарга Ш.Энхтөр мэдэгджээ.