ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН Их хурлын товоо баталлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-11

МАН Бага хурлын VIII хуралдаан өчигдөр /2021.01.10/ цахимаар болсон билээ. Тус хуралдаанд Бага хурлын 336 гишүүн 100 хувь ирцтэй оролцож удахгүй болох их хурлын товыг баталлаа. Ингэхдээ ээлжит XXX Их хурлыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 01-02-ны өдөр хуралдуулахаар товлосон байна.

Хуралдааныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар удирдан явуулжээ.