ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-07

УИХ-ын  өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн онд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн юм.