ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УОК-ын “утгагүй” шийдвэр иргэдийг бухимдуулж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-29

УОК  хуралдаж, ирэх сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хувийн болон нийтийн унаа, онгоцоор буцаах шийдвэрийг гаргасан билээ. Нийтдээ 85 гаруй мянган иргэн байгаа бөгөөд бүгд коронавирусийн илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн  4 дүгээр сургууль 9 дүгээр хороо Дөлгөөн нуур, Сүхбаатар дүүргийн  31 дүгээр сургууль 2 дугаар хороо Цирк, Хан-Уул дүүргийн  32 дугаар сургууль 11 дүгээр хороо Зайсан, Хан-Уул 15 дугаар сургууль 2 дугаар хороо Нутгийн буян,  Хан-Уул 41 дүгээр сургууль 5 дугаар хороо Яармаг, Хан-Уул 114 дүгээр сургууль 9 дүгээр хороо Нисэхийн эцэс, Сонгинохайрхан дүүргийн  67 дугаар сургууль 8 дугаар хороо Баянхошуу гэх мэт нийтдээ 20 орчим газар шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яам, УОК-оос  зохицуулсан ч иргэдийн дунд бөөгнөрөл бий болж, халдвар тархах нөхцөл үүсээд байна.  Энэхүү "утгагүй" шийдвэр иргэдийг бухимдуулж,  байгааг дуулгаж байна. Өөрөөр хэлбэл,  "Хүмүүс нэгнээсээ хоёр метрийн зайтай байх, амны хаалт зүүх, бээлий, малгай өмсөх зэрэг дэглэмүүд алдагдаж байна. Олон цагаар гадаа зогсоод даарч байх аж. Ядахад Хан-Уул дүүрэг шиг зөв зохион байгуулалттай байж байгуулж,  чадахгүй байна" гэж иргэд шүүмжилж байна.  Гэвч тэд  тэгсэнгүй. Харин  УОК, Эрүүл мэндийн яам хоёрын шийдвэр хоорондоо зөрчилдөж, уялдаа холбоогүй байгааг эндээс харж болох нь ээ. Хэрвээ зөв зүйтэй, нэгдсэн журмаар зохион байгуулж чадахгүй байсан юм бол өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгээр шинжилгээг авч болох  байв. Улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бөөгнөрөл үүсгэхгүй гэх шийдвэр гаргасан атлаа өөрсдөө  шалтгааныг бий болгож байна. Энгийнээр хэлэхэд, өөрсдийнхөө гаргасан төлөвлөгөөгүй шийдвэрт ард иргэдийг хөлдөө чирч суугаа УОК-ын дарга, Шадар сайд Я. Содбаатар та чаддаг, мэддэг хүнд нь ажлаа өгөх ёстой болох нь, энэ байдлаараа. Өмнө нь нөөцийн махны худалдаа зохион байгуулах нэрийдлээр иргэдийн бөөгнөрөл үүсгэж байсан, тэд.  Харин энэ удаад шинжилгээ авах нэрийдлээр бөөгнөрөл үүсгэж, дотоодын халдвар улам тархах нөцөл байдлыг  болгож байна.