ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Орон нутгийн иргэдийг ойрын үед буцаана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-24

Коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр  Шадар сайд Я.Содбаатар “Орон нутгаас нийслэлд гацсан иргэдийн  асуудал бидний санааг зовоож байна. Нийтдээ 27 мянган  хүн байна.  Мөн орон нутгаас нийслэл рүү чиглэсэн 12 мянган иргэн байна гэсэн судалгаа урьдчилан гаргасан. Цаашид энэ тоо нэмэгдэх байх. Орон нутгийн иргэдийг ойрын өдрүүдэд буцаах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллана. Одоо нийслэлд амьдарч байгаа хаяг, тухайн орон нутагт очих хаяг гэх мэт асуумжийг онлайнаар бүртгэж,  шинжилгээ өгөх цэгийг  цаг минуттай нь эргээд мэдээлнэ. Түргэвчилсэн шинжилгээнд хамрагдана. Дараа нь  PCR  шинжилгээнд хамруулаад хотоос гаргахаар ажиллаж байна. Хот хоорондын тээврийг яаж явуулах вэ зэргээр нэг бүрчлэн бэлтгэл ажлыг хангаж байна. Түргэвчилсэн оношлуур эрсдэлтэй байгаа юм. 97 хувийн магадлалтай буюу 100 хүнээс гурвыг алдах магадлалтай учраас давхар PCR-ийн шинжилгээнд хамруулна. Эрүүл бүс рүү халдвар алдахаас сэргийлэх ёстой гэв.