ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-14

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нар маргааш давж заалдах юм. Тухайлбал, эрүүгийн хэргийн шүүх хурал 2020 оны долдугаар сарын 6-ны өдөр болж, Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэх үндэслэлээр ялласан билээ. Мөн Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон байдаг.