ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг: Мөнгөн дүнгээр 800 тэрбум төгрөгийн НДШ тэглэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд  өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийгмийн даатгалын сан тэг болсон  зүйл байхгүй. Нийгмийн даатгалын сангийн 1.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй дөрвөн сан ажиллаж байгаа шүү дээ. Тэтгэврийн даатгалын санд 300 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Бусад гурван санд үлдэж буй нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байгаа. Нийт 38 мянган ажил олгогч, 426 мянган даатгуулагчийн төлөх НДШ-ийг зургаан сарын хугацаатай тэглэх асуудал ярьсан. Мөнгөн дүнгээр 800 тэрбум төгрөгийн НДШ тэглэх юм.   Энэ нь ажил олгогчид ажилтнаа халахгүй, ажлын байраа цомхотгохгүй байх нөгөө талаас ажилтны орлогыг бодитой хамгаалах бодлого хэмээн Засгийн газар үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын сангийн чөлөөлөлтөд ажил олгогчид, ААН, байгууллагуудыг хамруулсан. Хуваариа хөдөлмөр эрхэлж буй 180 мянган иргэний НДШ-ийн чөлөөлөлтийн асуудлыг энэ удаа оруулаагүй” гэлээ.