Уитни Хьюстоны тухай баримтат кино гарна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-28

“Каннын кино наадам- 2018”-ын үеэр Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны тухай өгүүлэх “Уитни” нэртэй баримтат киноны нээлт болжээ. Дуучин Уитни Хьюстон зургаан жилийн өмнө 48 насандаа таалал төгссөн юм.

Тус баримтат киноны найруулагчаар Кевин Макдональд ажилласан бөгөөд тэрбээр “One Day in September” баримтат киногоороо 2000 онд Оскарын шагнал хүртэж байсан нэгэн аж.

“Уитни” баримтат кинонд домогт дуучин Уитни Хьюстоны тоглолтын ховорхон дүрс бичлэгүүд болон хуучны гэрэл зургуудыг харуулах төдийгүй түүний ойр дотнынхонтой хийсэн ярилцлага гарах аж. “Уитни” баримтат кино ирэх сарын 6-нд дэлгэцнээ гарч олны хүртээл болох юм байна.