Улсын филармони: "Ганган дагшаа" тоглолтоор ардын дууг шинэчлэн дуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-23

Улсын Филармонийн уран бүтээлчид, хамт олон үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ Төрийн шагналт "Баян Монгол" чуулгын “ГАНГАН ДАГШАА” концертоор нээх гэж байгаа талаар мэдээллээ түгээлээ.

Энэхүү тоглолтоор "Баян Монгол" чуулгын хөг, дуугаралт, стандартад нийцүүлэн шинэчлэн найруулсан Монгол ардын дуунууд, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс үзэгч, сонсогчид та бүхэндээ хүргэх юм байна. 

Тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучин  Б.Мөнхбаатар /МУГЖ/,  Б.Дэлгэрбаяр /СТА/,  Н.Наранбаатар /СТА/,  Ц.Хулан /СТА/,  Л.Насанбуян /СТА/ болон зочин уран бүтээлчид оролцоно. Тоглолтын энэ сарын 26-ны 18:00 цаг Улсын Филармонийн тайзнаа болох бөгөөд тасалбарын үнэ нь 30.000 төгрөг байх аж.