"Гэгээн муза" наадмын шилдгүүд тодорлоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-31

"Гэгээн Муза-15" олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр болж, драмын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгарууллаа.

Энэ жилийн наадамд монгол уран бүтээлчдээс гадна  Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украин, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг 12 улсын уран бүтээлчид оролцлоо. Тэгвэл энэ жилийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя. 

Драмын жүжгийн төрөлд:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

  • “Бүсгүйн зурвас” жүжгээр найруулагч Н.Наранбаатар
  • “Заратустра” жүжгээр найруулагч Ж.Амарзаяа
  • “Галзуу хот” жүжгээр найруулагч Н.Наранбаатар
  • “Лир ван” жүжгээр найруулагч Н.Пүрэвдорж
  • “Аргонавтуудын нутаг”  жүжгээр найруулагч Рейнхард Ауэр
  • Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээр найруулагч Сойжин Жамбалова шалгарав.

ШИЛДЭГ ТАЙЗНЫ ЗУРААЧ

  • “Бүсгүйн зурвас” жүжгээр зураач Т.Ганхуяг
  • “Заратустра” жүжгээр зураач С.Мягмар
  • “Лир ван” жүжгээр зураач Д.Ганпүрэв
  • “Аргонавтуудын нутаг”  жүжгээр зураач Роберто Морелло 
  • “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээр зураач Ольга Богатищева шалгарлаа.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР

  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ
  • “Заратустра” жүжгийн Ницщегийн дүрээр жүжигчин Ч.Чулуунсүх
  • “Галзуу хот” жүжгийн Батболдын дүрээр жүжигчин Г.Эрхэмбаяр
  • “Галзуу хот” жүжгийн Энхтөрийн дүрээр жүжигчин Г.Алтаншагай
  • “Дүүлэн нис Бэлчир нутгийн түүх” жүжгийн Павелын дүрээр жүжигчин Солбон Ёндонов
  • “Аргонавтуудын нутаг”  жүжгийн Язоны дүрээр жүжигчин Александр Флахэ 
  • Бүсгүйн зурвас” жүжгийн Архайн дүрээр жүжигчин Б.Жаргалсайхан шалгарсан юм.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр жүжигчин М.Тогтохжаргал
  • “Заратустра” жүжгийн Элизабетийн дүрээр жүжигчин Б.Хишигбаяр
  • “Лир ван” жүжгийн Гонрелиягийн дүрээр жүжигчин Ч.Одондэмбэрэл
  • “Аргонавтуудын нутаг”  жүжгийн Медеагийн дүрээр жүжигчин Габрэйл Ланжес 
  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр жүжигчин Б.Золзаяа шалгарлаа.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

  • “Галзуу хот” жүжгийн Өлзийгийн дүрээр жүжигчин Л.Сөрөлт
  • “Лир ван” жүжгийн Эдмондын дүрээр жүжигчин Б.Даваахүү
  • “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгийн Хамтралын даргын дүрээр жүжигчин Болот Динганорбоев
  • “Аргонавтуудын нутаг” жүжгийн Гераклесийн дүрээр жүжигчин Петер Шүлце-Сандөүв 
  • “Заратустра” жүжгийн Вагнерийн дүрээр жүжигчин Г.Мөнхжаргал шалгарлаа. 

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР

  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр жүжигчин Ж.Оюундарь
  • “Галзуу хот” жүжгийн Энхмаагийн дүрээр жүжигчин Х.Намуун
  • “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгийн Нюнягийн дүрээр жүжигчин Ольга Ранжилова-Ломбоева
  • “Аргонавтуудын нутаг” жүжгийн Электрагийн дүрээр жүжигчин Сара Шэрер
  • “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр жүжигчин Г.Урнаа шалгарлаа. 

Хоёр хүний жүжгийн төрөлд:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ

  • “Хувь заяаны хүлээс” жүжгээр найруулагч О.Итгэл
  • “Хоёр хүний дэмийрэл” жүжгээр найруулагч С.Мягмар
  • “Хайрын тухай бүүр түүрхэн”  жүжгээр найруулагч Инна Соколова-Гордон 
  • “Инсенсо”  жүжгээр найруулагч Эммануэл Кутсоурел /
  • “Би Гамлет”жүжгээр найруулагч Ниладрее Бхаттачаряа 
  • “Торгон дэнлүү” жүжгээр найруулагч О.Майдарравжаа шалгарав. 

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

  • “Хувь заяаны хүлээс” жүжгийн Эрэгтэйн дүрээр жүжигчин Г.Алтангэрэл
  • “Хайрын тухай бүүр түүрхэн” жүжгийн Гуровын дүрээр Дмитрий Тронин 
  • “Би Гамлет” жүжгийн Симоны дүрээр Ниладрее Бхаттачаряа 
  • “Би Гамлет” жүжгийн Томын дүрээр Паатха Пратим Бхаттачаряа 
  • “Торгон дэнлүү” жүжгийн Синзабурогийн дүрээр жүжигчин Г.Ганбат шалгарсан юм.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

  • “Хувь заяаны хүлээс” жүжгийн Эмэгтэйн дүрээр жүжигчин Г.Номуун
  • “Хоёр хүний дэмийрэл” жүжгийн 1-р Эмэгтэйн дүргээр жүжигчин М.Тогтохжаргал
  • “Хоёр хүний дэмийрэл” жүжигчин 2-р Эмэгтэйн дүрээр жүжигчин Б.Одгэрэл
  • “Хайрын тухай бүүр түүрхэн” жүжгийн Анна Сергеевнагийн дүрээр Ксения Кохлер
  • “Инсенсо”  жүжгийн эмэгтэйн дүрээр жүжигчин Анна Башчиева 
  • “Инсенсо”  жүжгийн эмэгтэйн дүрээр жүжигчин Викториа Ромашка 
  • “Торгон дэнлүү” жүжгийн О Цуюны дүрээр жүжигчин Ц.Цэлмүүн шалгарлаа. 

Нэг хүний жүжгийн төрөлд нэр дэвшигчид:

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ:

  • “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл” жүжгээр найруулагч М.Цогт
  • “Хорьдын сарнаар” жүжгээр найруулагч Г.Мишээл
  • “Аль Мамлүүк”  жүжгээр найруулагч Ахмед Абдулла Рашид 
  • “Шорон” жүжгээр найруулагч Винисиус Пиедаде 
  • “Цуст хурим”  жүжгээр найруулагч Пати Доменеч, Жорж Лопез 
  • “Хатагтай Капулет”  жүжгээр найруулагч Володимир Завальнюк 
  • “Галзуугийн өдрийн тэмдэглэл” жүжгээр найруулагч Ризески Георги
  • “Рудольф Нуреев 48 цаг” жүжгээр найруулагч Инна Соколова-Гордон шалгарлаа

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН:

  • “Аль Мамлүүк”  жүжгийн Аль Мамлүүкийн дүрээр жүжигчин Абдулла Али Альхадейм
  • “Шорон”Төгөлдөр хуурчийн дүрээр жүжигчин Винисус Пиедаде
  • “Галзуугийн өдрийн тэмдэглэл” жүжгийн Аксентий Ивановичийн дүрээр жүжигчин Бобан Алексоски
  • “Рудольф Нуреев 48 цаг” жүжгийн Рудольф Нуреевын дүрээр жүжигчин Андрей Мошой шалгарлаа.

Харин  энэ жилийн Хүндэт “Муза” цомын эздээр СТА Ц.Цолмон, ерөнхий найруулагч, М.Цогт нар хүртсэн бол шүүгчдийн нэрэмжит шагналыг Грек улсын уран бүтээл хүртлээ. 

Мөн шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг  “Хайрт минь энэ бол ердөө эхлэл” жүжгээр Дархан-Уул аймгийн театрын жүжигчин Ч.Дунгаамаа хүртсэн юм.