"The Hu" хамтлагийн оролцох байсан тоглолт товоо зарлажээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-06

 

Монголын “The HU” хамтлаг оролцож, тоглолтоо хийх байсан “Graspop Metal Meeting” хөгжмийн фестиваль товоо зарлажээ. Тодруулбал,  хөгжмийн фестиваль нь 2021 оны зургадугаар сарын 17- 20-ны өдрүүдэд болохоор шинэ товоо зарласан аж. Дэлхийн хэмжээнд 25 дахь жилдээ зохион байгуулж буй рок хөгжмийн фестивальд домогт “Aerosmith” оролцохоо дахин баталгаажуулсан аж.

Монголын “The HU” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор тавдугаар сард эх орондоо ирсэн. Тэд цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй гацаж, эх орондоо ирээд байгаа билээ.